Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭР ХҮН” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭЦЭСЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ БОЛЛОО


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай Засгийн газрын 203 дугаар тогтоолын "Эрүүл чийрэг эр хүн" арга хэмжээний төлөвлөгөөний төслийг эцэслэн батлуулах ажлын хэсгийн хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэг, уулзалтанд Эрүүл мэндийн яамны НЭМБХЗГ-ын дарга Л.Энхсайхан, АШУҮИС-ын эмнэлгийн захирал Х.Алтайсайхан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид, УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эмч нар зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.
 
Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийгмийн бүх давхаргад эрэгтэйчүүд, хөвгүүдийн эрүүл мэндийг дэмжих мэдлэг ойлголт нэмэгдэн, эрэгтэйчүүд, хөвгүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бүтэц бий болж тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна. Эрэгтэйчүүд, хөвгүүдийн дундах эрсдэлт зан үйл буурч, эрүүл зан үйл төлөвших нөхцөл бүрдэн, тэдний дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гарсан байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл