Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава-г хүлээн авч уулзав


Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава-г хүлээн авч уулзав.
Хатагтай Каори Ишикава Монгол Улсад томилогдсоноос хойш Хүн амын сангийн мандатын хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт болон жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй чиглэлээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин идэвхтэй ажилласан юм.

Түүний удирдлага, манлайлал дор НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын хамт олон 2020 оноос хойш КОВИД-19 халдварын цар тахлаас сэргийлэх, хянах чиглэлээр Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар болон Рио Тинто группээс санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож ПГУ лаборатори байгуулах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд өөрсдийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын аппарат болон хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлж цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж ажилласан.

Хатагтай Каори Ишикавад Монгол Улсад ажиллах хугацаандаа монгол хүний эрүүл мэндийн хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Эрүүл мэндийн яамны  “Хүндэт тэмдэг” медалиар шагнасныг Эрүүл мэндийн сайд С. Энхболд гардуулан өгч, түүний цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл