Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийлээ


Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газраас зохион байгуулан нийслэлд Коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдийг хэвтүүлэн эмчилж буй эрүүл мэндийн 52 байгууллагад дэмжлэгт хяналт хийгдэж байна. Дээрх хяналтын хүрээнд 2021 оны 08 сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой түр тасгийн улаан бүсийн  үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг судлан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой түр тасагт орны ачаалал харьцангуй багасаж, хүнд хүний тохиолдлын тоо буурсан, хэвтүүлэн эмчлүүлж буй иргэд эмчилгээ, үйлчилгээнд  сэтгэл ханамжтай байлаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл