
Энэхүү хяналтын аудитыг олон улсад нэр хүнд бүхий ХБНГУ-ын DQS компаний тэргүүлэх аудитор 2021 оны 07 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай хэрэгжүүлснээр бидний тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрснийг харууллаа.

Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн М.Камара эрхлэгчтэй Яаралтай тусламжийн тасгийн хамт олон, Хүүхдийн эмнэлгийн Б.Бат-Амгалан эрхлэгчтэй Яаралтай тусламжийн тасгийн хамт олон, А.Оюунчимэг даргатай Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Түүнчлэн “ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандарт”-ыг нэвтрүүлэх ажилд “Эконэйшнл” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүйгээр “зөвлөх үйлчилгээ” үзүүлж ажилласанд тус төвийн хамт олон баярласан талархсанаа илэрхийлж байна.
