Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД НҮБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ



Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар КОВИД-19 өвчлөлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаар санал солилцсон юм. Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулж нийт хүн амынхаа 60,1 хувийг вакцинжуулсан нь маш өндөр амжилт гэдгийг НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра онцлов.
 


Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо болон Дельта хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг аюулгүй нээх, улирлын томуугийн өвчлөл, томуугаас сэргийлэх вакцинжуулалт зэрэг бодлогын асуудлаар хэрэгжүүлж байгаа ажлууд цаашид баримтлах стратегийн талаараа танилцуулав.
 


Олон улсын эрүүл мэндийн багийн уулзалтыг НҮБ-ын Суурин зохицуулагч болон ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газраас манлайлан 2020 онд Эрүүл мэндийн яамтай хамтран хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулсан талаар Тапан Мишра дурьдаж, цаашид ч НҮБ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл