Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/412 тушаалаар Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мөрдөж буй эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.Тус ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдсан бөгөөд хуралд Эрүүл мэндийн яамны Анхан шатны тусламжийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтэс, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны дэргэдэх Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дүүргийн эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төв, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны төлөөлөл, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах төслийн мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлыг АШТХ-ийн дарга С.Энхцолмон нээж, Эрүүл мэндийн сайдын А/412 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамж, үйл ажиллагааны танилцуулгыг хийв. Хурлаар “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт”-ийн төслийг хэлэлцүүлж, ажлын хэсгийн гишүүд санал солилцов.
ЭТБХЗГ-ЫН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС