Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД “ЦЭДЭН ЭРДЭНЭ” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ



Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны  Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар “Цэдэн Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Цар тахлын үед анхан шатны нэгж болох өрхийн эмнэлгүүдийн ачаалал маш их байгаа билээ. БЗД-ийн 15-р хороо нийт 7644 хүн амтайгаас “Цэдэн Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төв өнөөдрийн байдлаар 50 хүний гэрийн ажиглалт хяналтыг хийж байна. Өрхийн эмч Г.Нямжаргал архаг хууч өвчтэй, 50-аас дээш насны хүмүүс илүү ковидын хүндрэлээр хүндэрч байгааг онцлов. Түүнчлэн 0-18 насны хүүхдүүдийн 20 хувь нь өвчилсөн гэлээ. “Цэдэн Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төв нь их эмч 4, сувилагч 4, туслах сувилагч 1, нийгмийн ажилтан 1 зэрэг нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
 

 


Тус өрхийн эмнэлэгт тулгамдаж байгаа нэг асуудал нь иргэд эмчилгээний багцын мөнгөө авъя гэж ирдэг гэдгийг хэлж байлаа. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 сарын 21-ний өдрийн A387/99 тоот “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн үед үзүүлэх цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам” болон эрүүл мэндийн даатгал төлсөн иргэдэд  анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ 160000 төгрөг болсон. Энэ зардалд иргэнд эмнэл зүйн дагуу хийгдэх шаардлагатай эмчилгээ, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хамгаалах хувцас хэрэгсэл, цалин, урамшуулал, гэрээс эмнэлэгт шилжүүлэх тээврийн зардал зэргийг багтааж оруулсан гэдгийг өрхийн эмч нар байнга тайлбарлах шаардлага гардаг учир иргэдэд нэгдсэн мэдээлэл өгч дэмжихийг хүслээ.
 

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл