Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ЫН ЗҮГЭЭС МОНГОЛ УЛС КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХЭД БҮСИЙН ХЭМЖЭЭНД САЙН ЖИШИГ ТОГТООЖ БАЙГААГ ОНЦЛОВ


Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Моника Фонг, ДЭМБ-ын Эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ДЭМБ-ын Халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюундарь нарыг хүлээн авч уулзлаа.

ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Моника Монгол улс вакцинжуулалтыг амжилттай хийж,  КОВИД-19 халдварын тархалтыг хумих, Эмнэлгийн тусламжийг өвчтөний гэрт ойртуулах зохицуулалтыг хийж, эмчилгээг эрт эхэлж, эмчилгээний удирдамжуудыг тогтмол шинэчлэн, шинэ эм ба шинэ аргыг нэвтрүүлэн, маш хүнд  үед орны тоог хангалттай тоогоор нэмж, хүндрэл нас баралтаас амжилттай сэргийлж , эм эмийн хэрэгслээр өвчтнүүдийг  үнэ төлбөргүй хангаж байгаа  зэрэг жишээ нь бүсийн хэмжээнд ихээхэн сайн жишээ болж байгааг бүсийн захирал  Такеши Касай онцолж байгааг дамжууллаа.

Уулзалтаар цаашид орон нутагруу анхаарал хандуулах, орон нутаг дахь өвчлөл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотоос орон нутагруу чиглэсэн хөдөлгөөн улам нэмэгдэх хандлагатай байгаа болон халдвар зөөвөрлөгдөх эрсдэлтэй байгаа талаар санал солилцлоо. ДЭМБ-ын зүгээс орон нутгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг онцолсон юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Коронавируст халдвар КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ДЭМБ-аас тогтмол дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл