Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ ЦОГЦЛООЁ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Архигүй амьдралыг цогцлооё” аян 3 сарын хугацаанд зохион байгуулж байна.

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаагаар хүн амын 34.8 хувь нь сүүлийн нэг сард архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин их хэрэглэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 2012 онд 26881.7 мянган литр архи дарс, 65124.6 мянган литр шар айраг үйлдвэрлэсэн бол 2019 онд 27155.5 мянган литр архи, 91975.1 мянган литр шар айраг үйлдвэрлэж, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 2012 оны байдлаар 32.8 литр байсан бол 2019 онд 37.2 литр нэмэгдсэн байна.

 

Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг таниулах, аймаг, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд “Архигүй амьдралыг цогцлооё” аян үргэлжилж байна. Аяны хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Аймаг, Нийслэлийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, СӨЭМТ-ийн төвүүдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах цахим сургалт зохион байгуулагдсан.

Энэхүү 3 сарын аянд амжилттай оролцож архи, согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулж чадсан аймаг, дүүргийг 10 дугаар сарын 30-ны өдөр шалгаруулах юм. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд "Архигүй амьдралыг цогцлооё" аянд нэгдэж, хүн амыг эрүүл мэндийг хамгаалах үйлст хамтран ажиллахыг уриалж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл