Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ


Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тусламжийн ачааг тээвэрлэсэн Швейцарийн Засгийн газрын тусгай үүргийн агаарын хөлөг 7 дугаар сарын 13-ны өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд газардав.

Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагаанд Улаанбаатар дахь Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор Стефани Бурри, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг болон албаны бусад хүмүүс байлцав.

Тусламжийн хүрээнд энэ удаад амьсгалын аппарат 40, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 45, хүчилтөрөгчийн хамрын гуурс, амны хаалт зэрэг нийт 657,891 швейцарь франк буюу 2 тэрбум 37 сая гаруй төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг ирүүлснийг Швейцарийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал Др. Стефани Бурри Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ цар тахлын хүнд хэцүү цагт Швейцарь-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү хүмүүнлэгийн тусламжийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд тоног төхөөрөмжүүд хэрэгцээ шаардлагатай газруудад хүргэгдэж цар тахлын аюулт өвчнөөс олон хүний амь нас, эрүүл мэндийн хамгаалахад тус болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг КОВИД-19 халдварын тархалт тууштай буурахгүй байгаа хүнд цаг үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд учирч байгаа бэрхшээл хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг болгож Швейцарийн Холбооны Улсаас манай улсын эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат болон бусад хэрэгслийг олгосон явдалд Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа, тэрчлэн нийт эрүүл мэндийн ажилтнуудын нэрийн өмнөөс Швейцарийн ард түмэн, Швейцарийн Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Эрүүл мэндийн яамнаас дээрх тоног төхөөрөмж, хэрэгслийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, түүнчлэн төрөлжсөн мэргэшлийн зарим төвд хуваарилж хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл