Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УЛААН БҮСЭД АЖИЛЛАЛАА



Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав. Төв аймаг нийт 95 мянган хүн амтай. Хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ томоохон аймгийн тоонд тооцогддог. Аймгийн хэмжээнд нийт 1333 Ковидын ор дэлгэн ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт Ковидын 303 ор дэлгэсэн бол 990 орыг сум орон нутагт дэлгэсэн байв. Тус аймагт өнөөдрийн байдлаар 3400 тохиолдол батлагдсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 336 хүн, гэрээр эмчлэгдэж байгаа 142 хүн, нэн хүнд 4 хүн, 111 хүн хүндэвтэр, хөнгөн 354 жирэмсэн эх 72, хүүхэд 74, эмнэлгээс эдгэрч гарсан 51 иргэн байна.
 


26 сумаас ирсэн хөнгөн ангиллын хүмүүсийг сум орон нутагт нь эмчилж Ковид-ын орон дээр хүлээн авч байна. Харин хүнд нэн хүнд хүмүүсийг Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгтээ хүлээн авч байгааг Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хэлж байлаа. Тус эмнэлэгт тэтгэвэрт гарсан 8 эмч эмнэлгийн ажилчид сайн дураар ажиллаж байна. Төв аймагт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1-р тунд 93%, 2-р тун 80% хүн хамрагдаад байна. Пфайзер вакцинд 12-17 насны 3991 хүүхэд, жирэмсэн болон 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 2647 иргэнийг вакцинд хамруулжээ. Төв аймгийн эрүүл мэндийн газрын нэн шаардлагатай байгаа рентген аппарат болон компьютер  томографыг энэ онд багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн Дэмжих төв байгуулахад Эрүүл мэндийн сайд дэмжиж энэ намарт багтаан шийдэж өгнө хэмээн үгэндээ онцлон тэмдэглэв.
 


Улаан бүсэд нөхцөл байдал хүнд байв. Тус эмнэлэгт нэн хүнд 4 хүн байсан юм. Аймгийн хэмжээнд нийт 138 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Улаан бүсэд Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайван 5 багийн 18 хүнийг ахлан ажиллаж байлаа. Н.Энхтайван даргын хувьд улаан бүсэд ажиллаж байхдаа өөрөө халдвар авсан ч тэрээр өргөсөн тангарагтаа үнэнчээр улаан бүсэд ажиллаж байна. Түүнийг ажлын хамт олон нь зохион байгуулалт сайтай, маш сайн удирдлага хэмээн онцолж байлаа. Ийнхүү Эрүүл мэндийн сайд С.Энхболд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд ажиллаж хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон эмч эмнэлгийн ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл