
Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгүүдийн улаан бүсэд ажиллаж байгаа билээ. Өнөөдөр тэрээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь өнөөдрийн байдлаар эмчлэгч эмч 14, сувилагч 29, тусгай мэргэжилтэн 4, асрагч үйлчлэгч 21, аж ахуйн ажилтан 6, нийт 80 ажилтан ажиллаж байна.


Эмч, сувилагч нар 10 хоногоор улаан бүсэд орж, 3 хоног гэрийн тусгаарлалтад орч ээлжээр ажиллаж байгааг хэлж байлаа. Улаан бүсэд Бүтэнбаяр эмчтэй 27 хүний бүрэлдэхүүн ажиллаж байна. Эмнэлгийн 2 болон 3 давхруудад түр тасаг нээн, эрчимт эмчилгээний 9 ортой тасаг ажиллаж нэн хүнд үйлчлүүлэгчдийг хувиарлан авч байна. Нэг ээлжид улаан бүсэд үндсэн 5 эмч, уламжлалын 3 эмч туслах эмчээр ажиллаж байгааг эмч нар хэлж байлаа. Түүнчлэн уламжлалт эм танг удирдамжийн дагуу эмчилгээнд хавсарч хэрэглэж байна. Тус эмнэлэг нийт 220 ортой эрчимт эмчилгээний 22 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
