Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА



Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил,  Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрүүл мэндийн ажилтнуудыг Төрийн дээд одон медалиар шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Булган аймгийн эрүүл мэндийн газрын дарга Сумъяагийн  Нарантуяа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Дэмчигийн  Дондогмаа, Алтан гадас одонгоор Эрүүл мэндийн яамны Лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Сэмбэдоржийн Жаргалсайхан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ахмад эмч Цэдэндорж Сурмаажав, “Ион Соран” ХХК-ний зөвлөх эмч Лхагвын Сүрэнцэцэг, Эрүүл мэндийн яамны Лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Цээсүрэнгийн Тунгалагтамир, Нийслэлийн “Өргөө” амаржих газрын сувилагч Хулганаа овогтой Энхтуяа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн ахмад эмч Баяндоржийн Дагийсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Батбаатарын Мөнхцэцэг, Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл”-өөр ЭМЯ-ны ЭМСЭЗБХГ-ын дарга Д.Нарантуяа шагнуулсныг мөн гардуулан өглөө.  




 

 

 

 


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/293 дугаар тушаалаар хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан болон Коронавируст халдварын цар тахлын үед хамт олноо манлайлан ажилласан дараах эрүүл мэндийн ажилтан, резидент эмч нарын төлөөллийг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Эрүүл мэндийн яамны хүндэт жуухаар тус тус шагнасныг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбэлэг гардууллаа. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн их эмч Дугарсүрэнгийн Энхцэцэг, “Алтан Ар-үр мед”  эмнэлгийн захирал Халзайбааст Туул, Цэргийн төв эмнэлгийн их эмч Эрдэнэчулуун Чулуунцэцэг, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилагч Хөхөө Гантуяа, Эрүүл мэндийн яамны хүндэт жуухаар Дотрын анагаах ухаан судлалын резидент эмч /Усанд живж байсан хүүхдийн амь насыг аварсан/ Ганбаатарын Жасрай, Эрчимт эмчилгээ судлалын резидент эмч Баясгалангийн Зоригтбаатар, Яаралтай тусламж судлалын резиндент эмч Алтангэрэлийн  Бүжинлхам, Халдварт өвчин судлалын резидент эмч Сүхбатын Цэрэнжаргал, Зоонозын өвчин судлалын резидент эмч Намсрайн Оюун-Эрдэнэ, ЭХЭМҮТ-ийн резидент эмч Амартүвшингийн Тэмүүлэн, Дотрын анагаах ухаан судлалын резидент эмч Бертелотын Сауле, Эрчимт эмчилгээ судлалын резидент эмч Баясгалангийн Бат-Эрдэнэ нар тус тус шагнагдлаа.
 
 
 

 

 

 

 

 

 



 

Холбоотой мэдээ, мэдээлэл