Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЭХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ



“Эрүүл анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоо”  сэдэвт Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах, ажилтан, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон цахим зөвлөгөөн 2021 оны 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 
 
 
Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын эрсдлийг хохирол багатай даван туулахын  тулд манай эрүүл мэндийн салбарынхан бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын сэргийлэлт, хяналт, оношилгоо, эмчилгээнд өдөр бүр 5203 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаагийн 2852 буюу 54.8 хувийг анхан шатны байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг бөгөөд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтнүүд коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахын зэрэгцээ хүн амд, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн ам, хүүхэд, жирэмсэн эх, ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг амбулаториор болон гэрээр тасралтгүй үзүүлж байна. Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж,  цар тахлын бодит аюул, эрсдэл байгаа хэдий ч эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой асуудлыг хэлэлцэх, туршлага солилцохын тул энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
 
 

Тогтвортой хөгжлийн зорилтын 3.8 болох “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг бодит болгоход эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх асуудал ихээхэн том асуудал бөгөөд үүнд  гол хөдөлгөгч хүч нь олон нийтийн оролцоотой анхан шатны  үйлчилгээ гэж тодорхойлсон. Энэ зорилтын хүрээнд олон улс орнууд өөрсдийн нийгэм эдийн засгийн нөхцөлд байдалд нийцүүлэн олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг бэлтгэн ажиллуулж байна. Монгол улсын өргөн уудам газар нутаг, уламжлалт нүүдэлчин ахуй нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд газар зүйн бодит саад бэрхшээлийг бий болгоход нөлөөлдөг. Мөн ядуу болон эмзэг бүлгийнхэн, зорилтот бүлгийнхэнд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байна. Иймд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн оролцоо түншлэлийг өргөжүүлж, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байна. Нөөцийг зөв зохистой хуваарилах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд учирч байгаа тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд сум, дүүрэг, хорооны оролцоо маш чухал бөгөөд  олон нийтийг татан оролцуулсан Япон, Тайланд,  Непал, Фижи зэрэг улсууд  алдлагдсан байрлалд амьдардаг айл өрхөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд Олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг хугацааны сургалтаар бэлтгэж  ажиллуулах улс орны туршлагын талаар ярилцлаа. 
 

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн  дэмжлэгээр Баянхонгор аймаг, Баян зүрх дүүрэгт Олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг бэлтгэн ажиллуулж, Говь-Алтай, Завхан аймгуудад өргөжүүлэн туршиж байгаа сайн туршлага байна. Эдгээр байгууллагууд туршлагаа хуваалцаж, анхан шатны тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж ажиллахад өнөөдрийн арга хэмжээ ач холбогдол өгнө гэж үзэж байна. Энэхүү зөвлөгөөнөөр Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал болох  олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх, сургах, тэднийг үйл ажиллагаанд татан оролцуулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм. Цаашдын үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн шат шатны удирдлагууд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдлөө.  Энэхүү арга хэмжээнд техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа НҮБ-ын ХС-гийн суурин төлөөлөгч болон мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэж, та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл