Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХОЁР ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


 
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо Эрүүл мэндийн яамны удирдлагууд уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан, ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох болон хууль санхүүгийн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцов. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх түр хөдөлгөөний зохицуулагч Ө.Анхболд болон Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.
 

 
КОВИД-19 халдварын үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд төв талбайд суулт зарлаж байгаа эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж шаардлагыг нь сонссон. Мөн хэлэлцээрийн ширээний ард суух саналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл тавьж, 2021 оны 7 дугаар сарын 6 өдөр зөвшилцөл хийсэн юм. Цалингаа нэмүүлэхээр суулт зарлаад байсан эмч нарын төлөөлөл болон эрүүл мэндийн сайд нарын зөвшилцөл үр дүнд хүрч өчигдөр нэмэлт хэлэлцээрт хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл