Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ УЛСАД СУУГАА СОЛОНГОС ИРГЭДИЙН НИЙГЭМЛЭГ БОЛОН “WK NEW DEAL” ГРУПП 100,800 АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАВ



Амны хаалт хандивлах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Д.Ганцэцэг, “WK New deal” группийн удирдах зөвлөлийн дарга Park ho sun, нарийн бичгийн дарга Yoon jae kyung болон Ko younghwan нар оролцсон юм.


 

Монгол улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг болон “WK New deal” групп хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өвчнөөс  урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яаманд   100.800  ширхэг амны хаалт  хандивлав.  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хандивыг гардаж авсны дараа хандивлагч талд хандан үг хэллээ. Тэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд хандив өгч байгаа тус Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг болон “WK New deal” группийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье гэв.  



 
Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг нь 2003 оны 04 сарын 28 ний өдөр байгуулагдсан бөгөөд Монгол улс болон БНСУ-ын хоорондын ард иргэдийн эв найрамдал, гадаад харилцаанд хувь нэмэр оруулан ажиллаж байна.“WK New deal” группийн хувьд Аялал жуучлал, санхүү, худалдаа, дурсгалт зүйлсийн менежментийн чиглэлээр мэргэшсэн компани бөгөөд амны хаалтыг дотоод, гадаадын 230 үйлдвэрт үйлдвэрлэж Европ, америк, ази, Африкт экспортолдог байна.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл