
Хяналтаар Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хануул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 26 өрхийн эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцан, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаа.
ӨЭМТ-өөр ажиллах явцад Коронавирусын халдвар батлагдсан гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийн төлөөлөлтэй утсаар холбогдон тэдний биеийн байдлыг асууж, санал бодлыг сонслоо.
Мөн ӨЭМТ-н эмч, ажилчдад Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 337/А/99 тоот “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн үед үзүүлэх цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам”-г танилцуулж, эрүүл мэндийн даатгал төлсөн иргэдэд анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ 160000 төгрөг болсон, уг төлбөрт ямар ямар зардал орсон талаар мэдээлэл өгөв.
Зардалд иргэнд шаардлагатай эмчилгээ, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хамгаалах хувцас хэрэгсэл, цалин, урамшуулал, утсаар зөвлөгөө өгөх, гэрээс эмнэлэгт шилжүүлэх тээврийн зардал зэргийг багтааж оруулсан болно. Иргэнд шаардлагатай эмчилгээ, ямар эм хэрэглэхийг өрхийн эмч үзэж шийдвэрлэх юм.
Дэмжлэгт хяналтад Дүүргийн эрүүл мэндийн төвөөс Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, өрхийн менежер зэрэг дагалдан явлаа.