Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭЭС НӨХӨХ ЗАР


 
Нэг.СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
 
               Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Эрүүл мэндийн яамны  Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологи, системийн нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтэн, Анхан шатны тусламжийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, Дархлаажуулалт болон дархлаажуулалт бүхий халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөөцөд бүртгэлтэй иргэдээс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
           Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно. Эрүүл мэндийн яамны  Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологи, системийн нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтэн,  Анхан шатны тусламжийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, Дархлаажуулалт болон дархлаажуулалт бүхий халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
            Сул орон тооны зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно. Өөрөөр хэлбэл туслах болон дэс түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.
Хоёр.БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байруудад сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Гурав.БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.moh.gov.mn гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
  1. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл /Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албан мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллага, ажлын байранд өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ/
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • “4 x 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал/-ийн эх хувийг хуулбарын хамт;
 
  • : “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орон иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд ЭМЯ-ны 51-263783 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Холбоотой мэдээ, мэдээлэл