
Хурлыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 67/А/268 дугаар тушаалд өөрчлөлт оруулж буй талаар танилцууллаа. Хурлын бүрэлдэхүүнд ЭМЯ-ны АШТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхцолмон, ЭМДХ-ийн дарга Б.Бямбасүрэн, СТХ-ийн дарга Б.Бумдэлгэр, НЭМГ-ын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр нар болон холбогдох мэргэжилтнүүд, Дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, өрхийн менежерүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцон санал солилцов. Уг хурлаар ЭМЯ-ны АШТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхцолмон Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тохиолдлыг гэрийн тусгаарлалтад эмчлэх, хянах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар, ЭМЯ-ны СТХ-ийн дарга Б.Бумдэлгэр, НЭМГ-ын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр нар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилагдсан эмийн хуваарилалтын талаар танилцуулав.
.jpg)
Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдлын үед эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээ, санхүүжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг тодорхойлов.