Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН “ДАРХЛААЖУУЛАЛТ, ТАРИЛГАТАЙ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ”-ЫН 30 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ БОЛОВ


 
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” 2021 оны 6 дугаар сарын 22-25 өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна. Уг хуралд Номхон Далайн Баруун Бүсийн орнуудын вакцин, дархлаажуулалтын эмч, мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд оролцож байгаа ба ээлжит уулзалтын дараа Бүсийн Дархлаажуулалтын Өргөтгөсөн Хөтөлбөр (EPI)-өөс дэвшүүлсэн зорилгодоо хүрэх хамгийн сайн стратегийг хэрэгжүүлэх, арга зүйгээр хангах удирдамж, зөвлөмжийг боловсруулдаг.
 

 
Дархлаажуулалтын хөтөлбөр 2030, COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын талаар дэлхий дахинд, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Монгол, Вьетнам, БНСУ, Австрали зэрэг улс орнууд туршлагаа танилцуулна. Түүнчлэн, Номхон Далайн Баруун Бүст Улаанбурхан, Улаануудыг устгах, Вакцинаар үүсгэсэн полиовирус (VDPV) омгийн эргэлт, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зэрэг сэдвийг онцолж байна.
 

  
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал”-ын 2 дахь өдөр ийнхүү зохион байгуулагдаж байна. Цар тахлын эсрэг бүс нутгийн дархлаажуулалтын явц, хариу арга хэмжээний талаар хуралд хэлэлцлээ. Дархлаажуулалтын хөтөлбөр 2030, COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын талаар дэлхий дахинд, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэж, Монгол улсад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын явц, туршлагыг танилцуулсан юм. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл