Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“МОНГОЛ УЛСЫН ЭМЧ, СУВИЛАГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО



Эрүүл мэндийн яамнаас  Япон Улсын Жайка байгууллагатай 2021 оны 01 дүгээр сараас эхлэн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн анхдугаар хурал 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн мэргэшил, сургалт, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Д.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт хамтын харилцаа хариуцсан орлогч дарга О.Батгэрэл, Жайка байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамура, Төслийн ахлах зөвлөх Нобүаки Иноүэ, Төслийн ахлах зөвлөх Тошиаки Баба, Төслийн Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Мэгүми Икэмото, Японы Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Акира Ичиока нарын нийт 34 албан тушаалтан цахимаар оролцлоо.
 
 
Тус хурлаар 2015 оны 5 дугаар сараас 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамтран хэрэгжүүлсэн "Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн үр дүн, дараагийн шатны төсөл болох “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн санамж бичгийн агуулга, төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, төсөл төлөвлөлийн матриц, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэж, санал солилцлоо. Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд төслийн захирал, Хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэгийн зүгээс Жайка болон төслийн нэгжийн хамт олонд талархлаа илэрхийллээ. Эхний шатны төслийн хүрээнд эмнэл зүйн сургагч, чиглүүлэгч багшийн сургалт, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт, сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээ, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтын чиглэлээрх олон үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснийг дурдаад, шинээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч эмч нарыг татан суралцуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эх баригч нарт чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг хүсч буйг онцлон тэмдэглэв.
 

 
Төслийн ахлах зөвлөх Нобүаки Иноүэ, Тошиаки Баба нарын зүгээс 2020 оны 06 дугаар сард байгуулсан “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” санамж бичгийн агуулга, төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, төсөл төлөвлөлийн матриц, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа. Жайка байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүрагийн зүгээс өмнөх төсөл амжилттай хэрэгжсэнийг дурдаад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед аливаа улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, сургалт нэн чухал гэдгийг дэлхий дахинаа ойлгож, анхаарч байна, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын чиглэлээр цаашид олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
 

 
Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
 
  • Шинэ төслийн сургалт, судалгааны үйл ажиллагааны бэлтгэл хангаж, судалгааны ажлын хэсэг хамтран байгуулж, судалгааг эхлүүлэх
  •  Япон Улсын зардлаа зохион байгуулах сургалтыг энэ удаад цахим хэлбэрээр зохион байгуулах
  •  Өмнөх төслийн тайлантай 2 талаас танилцаж, гарын үсэг зурж албан ёсоор баталгаажуулах
  •  Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалт, эмнэл зүйн сургагч, чиглүүлэгч багшийн сургалт зэрэг өмнөх төслийн хүрээнд амжилттай зохион байгуулсан сургалтыг үргэлжлүүлж, өргөжүүлэхээр санал солилцож, зөвшилцлөө.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл