Монгол улс 2003 оноос эхлэн Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх” чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
2016-2017 онд хэрэгжих төслийг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Эрсдэлт бүлгийн хүн ам дунд сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх
2. Сүрьеэгийн оношилгооны хурдавчилсан, мэдрэг аргуудыг бүх түвшинд нэвтрүүлэх
3. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
4. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тандалтын тогтолцоог сайжруулах
5. Эмнэлгээс шалтгаалах халдварыг бууруулах.
Иймд төслийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгууллагуудыг салбар хүлээн авагчийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Хүсэлт ирүүлсэн байгууллагуудыг дараах шалгуураар сонгон шалгаруулна.
Хөтөлбөрийн менежментийн чадавхи. Үүнд:
- Байгууллагын манлайлал, менежмент, шийдвэр гаргах явц болон хариуцлагын тогтолцоо бүрдсэн эсэх
- Сүүлийн хоёр жилд сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, түүний үр дүн
- Төслийн саналыг хэрэгжүүлэх дэд бүтэц болон мэдээллийн тогтолцоо бүрдсэн эсэх
- Хууль зүйн холбогдох асуудлуудыг шийдвэрлэх чадавхитай эсэх.
Санхүүгийн менежментийн чадавхи. Үүнд:
- Санхүүгийн менежментийн тогтолцоо: санхүүгийн гүйлгээ болон үлдэгдлийг бүртгэж тооцдог систем, дотоод хяналт, санхүүгийн тайланг бэлтгэх явц ба давтамж, эд зүйлсийн бүртгэл хамгаалалт, аудитын үйл ажиллагаа хийгддэг эсэх:
- Төсөл хэрэгжүүлэгч болон ханган нийлүүлэгч байгууллагуудад санхүүгийн тайлан гаргаж байсан туршлагатай эсэх
Ханган нийлүүлэлтийн чадавхи. Үүнд:
- Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний менежментийн тогтолцоотой эсэх
Хяналт үнэлгээний чадавхи. Үүнд:
- Хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө тайлан, мэдээ гаргах, чанарын хяналт тавих тогтолцоотой эсэх
- Хяналт үнэлгээнд шаардлагатай тоо баримтуудад дүгнэлт хийх туршлагатай эсэх
- Сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчинтэй эсэх
- Хөтөлбөрийн явцад хяналт үнэлгээ хийх чадавхитай эсэх.
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ дээрх шалгууртай холбогдол бүхий материалын нотлох баримт, байгууллагын талаар хуулийн этгээдээс олгосон гэрчилгээ, бусад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болон төсвийн хэмжээ, сүүлийн жилийн аудитын тайлангийн хамт Монгол болон Англи хэл дээр (хэвлэмэл болон файлаар) бэлтгэж 2015 оны 12 дугаар сарын 28-ны 17:00 цагийн дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Д.Цацралт, Глобаль сангийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Олимпийн гудамж-16, Реженси Резиденс
2 давхар 203 тоот
Утас: 7712-6155 (22, 25)
7713-1328 (22, 25)