Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Яамдуудын 60 автомашиныг эрүүл мэндийн байгууллагад дайчиллаа


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж 14 яамнаас  60 авто машиныг дайчилгаанд хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Засгийн Газар, УОК-оос шийдвэр гаргасны дагуу 14 яамны албан тушаалтны ашиглаж буй 60 автомашинуудыг татан оролцуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Ийнхүү өнөөдөр Нийслэлийн Эрүүл Мэндийн газарт машинуудыг хүлээлгэн өгч байна. Эдгээр машиныг хүлээн авснаар цаашаа дүүргийн эрүүл мэндийн төвүүд гэх мэт хэрэгцээ шаардлагатай байгаа газруудад түгээнэ. Гэрээр тусгаарлагдаж буй өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдана.
​​


Эрүүл Мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Засгийн Газрын бүх яамдууд хамтарч Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд бусад яамдууд тус бүр тав таван машин хандивлаж байна. Нийслэийн Эрүүл Мэндийн газар, НОК хариу арга хэмжээний багт дайчлан ажиллаж байна.

Ингэснээр гэрээр эмчлэгдэж буй иргэддээ болон ойрын хавьтлуудыг тандах, эмнэлгийн тусламж үзүүлэх гэх мэт олон үйл ажиллагаанд эдгээр автомашин тус дэм болно. Одоогийн байдлаар эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал маш их байна. Мөн техник хэрэгслийн дутмагаас болж иргэддээ хүрч ажиллах тусламж үйлчилгээ хүндрэлтэй байсан.

Хариу арга хэмжээний баг маань техник, хэрэгслийн хомсдолд орсон басйан ч улмаар шийдэгдэж байна

Холбоотой мэдээ, мэдээлэл