
Судлаач Н.Оюунчимэг, Ц.Алтансүх, Л.Насанцэнгэл, Ж.Сарантуяа нарын судалгаагаар шизофрени эмгэгтэй хүмүүс болон нийт хүн амын дунд хуруу болон алганы хээнд ялгаа байгаа эсэхийг тодорхойлохыг зорьсон.
Шизофрени эмгэгийн үед баруун гарын ядам хуруунд нуман хээ илрэх,А-В судлын тоо буурах, кататони хэлбэрийн шизофрени эмгэгийн үед илүү олон угалзан хээ илрэх, А-В судлын тоо ихсэх зэрэг дерматоглификийн олон нууцлаг байдлуудыг илрүүлэв. Судалгааны үр дүнгээс үзвэл дерматоглификийн шинжүүдийг шизофрени эмгэгийн оношлогооны хэрэглүүр болгон хэрэглэх боломжтойг нотлож байгаа ба цаашид эмнэлзүйд суурилсан судалгаануудыг хийх шаардлагатайг харууллаа.