
Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс багш, нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн ажилтан зэрэг төрийн албан хаагчдын хүний эрх, ёс зүйн мэдлэг мэдрэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн цуврал видео контентыг бүтээн НҮБХХ-ийн албан ёсны сошиал хуудсуудаар түгээсэн. Одоогоор эдгээр цуврал контентыг маань 50,000 гаран иргэд хүлээн авч, үзсэн.
Цуврал контентоо өргөжүүлэн “10 хоногийн сошиал аян” зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд төрийн албан хаагчид, ялангуяа дээр дурдсан салбар мэргэжлийн албан хаагчид, болон олон нийтэд хандсан хүний эрхийн мэдлэг, мэдрэмж болон ёс зүйн хэм хэмжээгээ дээшлүүлж зан үйлийн эерэг өөрчлөлт авчрахыг сэдэлжүүлсэн видео контент, постер, мессежийг түгээхийн зэрэгцээ энэхүү сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурвалжлага, мэдээ цацахаар төлөвлөж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг тодорхойлон, хэрэгжилтийг ханган ажилладаг Төрийн албан зөвлөл /ТАЗ/ энэхүү аяны үндсэн хамтрагчаар дэмжин ажиллаж байна.
Аяны нээлт: 6 сарын 17-ны 1700 – 1745 цагт
Оролцогчид:
- Жүжигчин Бархүү, Одончимэг – Хөтлөгчид
- Б.Баатарзориг, ТАЗ-ын дарга – Зочин
- А.Ариунзаяа, ХНХ-ын сайд – Зочин
- Л.Энх – Амгалан, Боловсролын сайд – Зочин
- С.Энхболд, Эрүүл мэндийн сайд - Зочин
- Ж.Болд, ЦЕГ-ын дарга – Зочин
1630 – 1700 – Техникийн шалгалт, Чөлөөт хэлэлцүүлгийн урьдчилсан бэлтгэх
1700 – 1745 – Чөлөөт хэлэлцүүлэг
Нээлт цацагдах facebook хуудсууд:
- Төрийн албаны зөвлөл
- НҮБХХ
- ХНХЯ
- БЯ
- ЭМЯ
- ЦЕГ
- Жүжигчин Бархүү
- Жүжигчин Одончимэг
Үе шат | Хүргэх гол мессеж | Хугацаа | Оролцох нөлөөлөгчид | Хуваалцах контент | Түгээх хуудсууд |
Нээлт | Төрийн албан хаагчид хүний эрх, ёс зүйн хэм хэмжээг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг | Өдөр 1: VI/17 Пүрэв | Аяны үндсэн постер | ТАЗ, НҮБХХ, ХНХЯ, БЯ, ЭМЯ, ЦЕГ | |
Бархүү, Одончимэг | Live хэлэлцүүлэг |
Нөлөөлөгчдийн хуудас | |||
Сэдэв 1: Нийгмийн ажилтан | Иргэн бүрийнхээ онцлогийг ойлгоё | Өдөр 2: VI/18 Баасан |
Ганжавхлан | Нийгмийн ажилтан /HA/ видео,
|
- ТАЗ - ХНХЯ, харъяа агентлагууд - Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар |
Өдөр 3: VI/19 Бямба |
Хөгжлийн/ Хорооны НА видео, постер |
- 21 аймаг, 9 дүүргийн олон нийтийн хуудсууд /видео/ - ТАЗ /постер/ |
|||
Сэдэв 2: Багш | Хүүхдийн ертөнцийг хүндэлье | Өдөр 4: VI/20 Ням |
TomYo Баярсайхан | Багш видео, постер | - ТАЗ - Боловсролын яам, харъяа агентлагууд - Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн ЗДТГ, Сургууль |
Өдөр 5: VI/21 Даваа |
Сургуулийн НА видео | - 21 аймаг, 9 дүүргийн олон нийтийн хуудсууд /видео/ - ТАЗ /постер/ |
|||
Сэдэв 3: Эмч | Өвчтөний хувийн нууцыг хадгалъя | Өдөр 6: VI/22 Мягмар |
Болдсайхан эмч | Эмч видео | - ТАЗ - Эрүүл мэндийн яам, харъяа агентлагууд - Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн ЗДТГ, Эмнэлэг |
Өдөр 7: VI/23 Лхагва |
Эрүүл мэндийн НА видео | - 21 аймаг, 9 дүүргийн олон нийтийн хуудсууд /видео/ - ТАЗ /постер/ |
|||
Сэдэв 4: Цагдаа | Иргэдтэй ёс зүйтэй харцъя | Өдөр 8: VI/24 Пүрэв |
Жүжигчин Ууганаа | Цагдаа видео | - ТАЗ - Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагууд - Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс |
Өдөр 9: VI/25 Баасан |
Хүүхэд, гэр бүл хамгааллын Хамтарсан баг видео | - 21 аймаг, 9 дүүргийн олон нийтийн хуудсууд /видео/ - ТАЗ /постер/ |
|||
Хаалт | Өдөр 10: VI/26 Бямба |
Дуучин Naagii | Аяны дүгнэлт ярилцлага | - Монгол Коммент - Цагийн хүрд |