Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2021” ЦАХИМ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА



Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын төгсөлт болж байгаатай холбогдуулан сургууль төгсөгчид болон ажил идэвхтэй хайж байгаа эрүүл мэндийн мэргэжилтэнг ажлын байраар хангах, ур чадварыг нь байнга хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор  ‘’Хөдөлмөрийн яармаг’’ арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ жилийн арга хэмжээ COVID-19 цар тахлын нөхцөл байдлын  улмаас хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр 2021 оны 06 сарын 10-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Хөдөлмөрийн яармаг-2021” цахим арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай байгаа сул ажлын байрны мэдээллийг нэгтгэх, танилцуулах, сул ажлын байранд зуучлах, ажил идэвхтэй хайж байгаа эрүүл мэндийн ажилтны мэдээний сан үүсгэх, Төгсөлтийн дараах сургалтын талаар мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагааг зохион  байгуулж байна.
 

 
“Хөдөлмөрийн яармаг-2021”  цахим арга хэмжээгээр 97 эрүүл мэндийн байгууллагын 1000 орчим сул ажлын байрны мэдээлэл танилцуулагдаж байгаагаас сувилагч, дүрс оношлогооны эмч, дотрын эмч  мэргэжлийн сул ажлын байр хамгийн их байна. Уг арга хэмжээ Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.hdc.gov.mn вэб  хуудсаар олон нийтэд хүрэх тул их, дээд сургууль төгсөгчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэн  өргөнөөр оролцоорой. 

Холбоотой мэдээ, мэдээлэл