
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж тулгарч буй асуудлын талаар харилцан санал солилцож, шийдвэрлэх арга замыг ярилцлаа. Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа манай улсын хүн амын 30.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгааг дурдаж Нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага дэлхий нийтэд давамгайлж, тэр дундаа залуучууд нийгэм, эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч, хөгжлийн түүчээлэгч хүн амын бүлэгт тооцогдож байгааг онцлов.

Эрүүл мэндийн яамны залуучуудын хөгжлийн зөвлөл нь Эрүүл мэндийн салбарын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг нийт аймаг, нийслэлийн 50 гаруй эрүүл мэндийн байгууллагын 800 гаруй эрүүл мэндийн ажилтны төлөөлөл бүхий гишүүнчлэлтэйгээр байгууллаа. Тус зөвлөл нь цаашдаа эрүүл мэндийн салбарын залуучуудын эрхийг хамгаалах, тэдгээрийн хөгжил, олон нийтийн оролцоог дэмжих, салбар дундын уялдаа холбоог хангах, идэвх санаачилга гарган ажиллаж салбарын дуу хоолой болж манлайлан ажиллах юм. Хуралд Эрүүл мэндийн яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга О.Батбаяр, ЭХЭМҮТ-ийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дарга, ЧХХМЗТасгийн их эмч Б.Батболд, УНТЭ-ийн дэд захирал, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дарга Б.Нинжбадгар, Нийслэлийн Амгалан амаржих газрын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүн, Мэдээгүйжүүлэгийн их эмч Б.Алтанцэцэг нар оролцсон юм.
.jpg)
Түүнчлэн хурлын асуулт хариултын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Залуучуудын холбоо шинэ санал, санаачилга гаргавал дэмжиж ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв. Мөн Засгийн газрын хурлаар жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах талаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн юм. Үүнээс гадна залуусын цэрэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, өөрийн хүсэлтээр цэргийн алба хаадаг болгохын тулд бодлогын талаас дэмжихээ илэрхийллээ.
Мөн тэрбээр залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газар боломжит бүх арга хэмжээг авна гэдгээ тодотголоо. 2022 оны улсын төсвийг батлуулахдаа:
-Иргэд, ялангуяа залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах
-Цахим шилжилт хийх
-Төвлөрлийг сааруулах
-Ногоон байгууламж бий болгох
-Экспортыг дэмжиж, ажлын байр бий болгох тусам тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих бодлого барихаа хэлэв.
Энэ болоод бусад асуудалд хариулт өгч залуустай ярилцсан юм.
Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөл танхимаар болоод цахимаар оролцсон бөгөөд орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах болоод бусад асуудлаар Засгийн газраас ямар арга хэмжээ авах талаар асууж, тодруулав.
Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж өнөөдрийн байдлаар 21 аймаг, Нийслэл дүүрэг, 13 яам, 6 агентлаг, 105 Аж ахуй, нэгж байгууллагуудын дэргэд улсын хэмжээнд нийт 300 орчим Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулаад байгаа талаар мэдээлэл өглөө.

