Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 74 ДҮГЭЭР АССАМБЛЕЙН ЧУУЛГАН ӨНДӨРЛӨВ



  
Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн чуулган 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд виртуал хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ассамблейн чуулганы Дэд Ерөнхийлөгчийн сонгуульт ажлын хүрээнд чуулганы нэгдсэн хуралдааныг хамтран удирдав. Мөн тэрээр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улс дахь КОВИД-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үг хэллээ. 


 
Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн чуулганы хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт, эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн эрсдлээс хүн амыг хамгаалах, хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явцын тайланг хэлэлцлээ. Мөн чихрийн шижин, хөгжлийн бэрхшээл, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, хараа хамгаалах, ХДХВ, гепатит, бэлгийн замаар дамжих халдвар, эм үйлдвэрлэл, хумхаа өвчин, халуун орны өвчин, халдварт бус өвчин, сувилахуй, эх барих, амны хөндийн эрүүл мэнд, хүний нөөц зэрэг асуудлаар 30 гаруй тогтоол, шийдвэрийг батлав.   
 
 
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус чуулганыг хааж хэлсэн үгэндээ энэ жилийн чуулганы гол сэдэв болох “Энэ удаагийн цар тахлыг хамтдаа даван туулж, дараа дараагийн болзошгүй цар тахлаас сэргийлж, илүү эрүүл, аюулгүй, тэгш байдлыг бий болгох”-ыг гишүүн улс орнуудад дахин уриалав. Мөн тэрээр дэлхий нийтэд КОВИД-19 халдварын тохиолдол, нас баралт буурсаар байгаа нь бидэнд итгэл, урам зориг өгч байгаа ч цар тахлын аюул өнгөрөөгүй гэдгийг улс орнууд анхаарч, энэ оны 9 дүгээр сарын эцэст дэлхийн хүн амын 10 хувь, оны эцэс гэхэд 30 хувийг вакцинжуулах зорилт тавьж байгааг улс орнууд дэмжиж ажиллах, ард иргэдийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлж ажиллахыг уриаллаа. Мөн ассамблейн чуулганы үеэр гишүүн орнууд ирэх 11 дүгээр сард Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн тусгай хуралдаанаар дахин уулзаж, цар тахалтай тэмцэх олон улсын глобал гэрээг боловсруулах асуудлыг хэлэлцэхээр тохиролцов. Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл