Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД МОНГОЛЫН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭТ АВИАН ОНОШЛОГООНЫ ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монголын эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогооны үндэсний нийгэмлэгийн тэргүүн, Монгол улсын гавъяат эмч, АУ-ны доктор, дэд профессор Г.Мэндсайхан, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор  Д.Мөнхцэцэг, тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Дүрс оношилгооны зөвлөх эмч  Д.Энхбаяр, мөн тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал АУ-ны доктор Ш.Алтантуяа,  нарыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүлээн авч уулзлаа.
Монгол улсад жилдээ 70—80 мянган эх амарждаг. Ургийн гажиг хөгжил жил ирэх тусам улам нэмэгдэж байна. Энэ нь ургийн оношилгоо улам бүр сайжирч байгаагын нэг илэрхийлэл юм. Гэсэн хэдий ч ургийн гажиг хөгжил оройтож оношлогдож байна. Эхийн хэвлийд ураг хэвийн өсч бойжиж буй эсэхийг жирэмсний эхний 3 сард нь оношлох технологи өндөр хөгжилтэй оронд дэлгэрээд байна. Монгол улсын хувьд ургийн хромосомын гажгийг жирэмсний 5 сартайд онош батлагдаж төрөлтийг шийдэж байна. Үүнийг жирэмсний эхний 3 сардтайд буюу 12-13 долоо хоногтойд оношлох боломжтой. Иймээс Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн Хэт Авиан Оношлогооны Үндэсний Нийгэмлэг нь ургийн гажгийг эрт илрүүлж, оношлох сургалтыг зохион байгуулж эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийг төрөх эмнэлгүүдэд суурилуулж дэлхий жишигт нийцсэн ургийн оношилгоо эмчилгээний төвийг байгуулах  шаардлагатай талаар уулзалтын эхэнд хөндлөө.

Тухайлбал Европын улс оронд эмчлэгдэх боломжгүй ургийн хромосомын гажгийг жирэмсний эхний 3 сард (9 долоо хоногтойд инвазив бус пренатал тест хийж илрүүлээд, 11 долоо хоногтойд ихсийн биопси авч шинжлээд 13 долоо хоногтойд) онош батлагдаж байна. Хэрэв гажгийг эрт илрүүлж, зохих арга хэмжээг авч эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Харин Монгол улсын хувьд ургийн хромосомын гажгийг 11-13 долоо хоногтойд хавсарсан илрүүлгийн аргаар илрүүлж, 16 долоо хоногтойд ураг орчмын шингэний шинжилгээг хийж 20 долоо хоногтойд онош батлагдаж байгаа нь цаг хугацаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ургийн гаж хөгжил буй эсэхийг эхний 3 сартайд эхийн хэвлийд тогтоох нь пренатал өвчлөл эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой юм. Ингэснээр эх барих эмэгтэйчүүдийн  тэргүүлэх  салбар болох пренатал оношилгоо, эмчилгээний дэвшилтэд аргыг нутагшуулах боломжтой гэж мэргэжлийн эмч нар үзэж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн Нийгэмлэгийн тавьж буй санал нь цаг үеэ олсон сэдэв. Харин ч хугацаа алдаж буй. Иймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, тоног төхөөрөмжийг удахгүй шийдэх тал дээр анхаарч ажиллана. Эх барих эмэгтэйчүүдийн асуудлыг илүү анхаарч ажиллах болно. Томоохон төрөх эмнэлэг, хөдөө орон нутгийн бүсийн оношлогооны төвд ПЕРИНАТАЛ ОНОШИЛГООны жишиг төвийг байгуулснаар эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх салбар болох ургийн оношилгоог бага сартайгаас нь бүрэн оношлох тоног төхөөрөмжийг суурилуулах арга хэмжээг энэ ондоо багтаан эхлүүлэх зорилготой байгаа гэдгээ уулзалтын үед танилцуулсан юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс тус нийгэмлэгийн эмч, эрдэмтдийг хэт авиан оношилгоон дээр ажиллах нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, сургах ажлыг яаралтай эхлүүлэхийг чиглэл болгов.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл