
НҮБ-ийн хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам хамтран өвчтөнийг тээвэрлэх явцын эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн 221 сая төгрөгийн санхүүжилттэйгээр нийт 5 аймгийн 9 сумын эмнэлгийн машиныг тоноглосон.
Үүнд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь аймгийн алслагдсан 6 сумдын эмнэлгийн машиныг дуут дохио, инвертер, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дефибрилятор, дуслын болон автомат шахуурга, хяналтын монитор, түргэн тусламжийн ор, галын хор, анхны тусламжийн иж бүрдэл бүхий цүнх, гэмтлийн бүх төрлийн чиг, амьсгалуулах суурь багц, өвчтөнг зөөвөрлөх ор, радио станц, GPS, тавилга, хар хайрцаг зэргээр тоноглож, машины кабины бэхэлгээ доторлогоог хийлээ.
Мөн Говь-Алтай, Булган аймгийн нийт 3 сумын эмнэлгийн зориулалттай УАЗ-469 машиныг доторлож, дуут дохио, тавилга, хар хайрцаг, радио станц, амьсгалуулах суурь багц, гэмтлийн бүх төрлийн чиг, галын хор, анхны тусламжийн багц, GPS зэргээр тоноглов.
Мөн байгууллагын санхүүжилттэй 88 сая төгрөгийн үнэ бүхий 10 тарианы болон зүүн шахуурга, 17 ширхэг хяналтын мониторийг Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Дорнод аймгийн эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэг, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эмнэлгүүдэд гардуулсан юм. Эмнэлгийн тусламжийн аьто машиныг бүрэн тоноглож өгсөн НҮБ-ийн хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.