Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цаг ашиглалт, үйлчилгээ сайн байна


    Засгийн газрын тухай хуулийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг  Монгол Улсын Шадар сайд  Ц.Оюунбаатар хариуцсанаас хойш сарын хугацаа өнгөрөөд байна.  Энэ хугацаанд  эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд “Сахилга-хариуцлага-дэг журам”-ыг сайжруулах сайдын 449 дүгээр тушаал  гарч биелэлтийг хангуулах  ажлыг эрчимтэй  зохион байгуулж байгаа билээ.

     Энэхүү тушаалыг хэрэгжүүлснээр эрүүл мэнд, спортын салбарт  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар  хүртээмж  сайжирч  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах, тэдэнд хөнгөн шуурхай  чирэгдэлгүй, дарамтгүй үйлчлэх нөхцөл бүрдэх юм.  Иймд эрхэм сайд  энэхүү тушаалынхаа  хэрэгжилт үр дүг тооцох зорилгоор  эмнэлгийн байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж  үйлчилгээний байдалд  гэнэтийн шалгалт хийж үр дүнг тооцон ажиллаж байна.

       Саяхан  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалд ажил эхлэхийн өмнө гэнэтийн шалгалт хийхэд  ард иргэдэд үйлчилж буй үйлчигээний ажилчид нь цагтаа ирж, хөнгөн шуурхай  үйлчилгээ үзүүлж  ямар нэгэн гомдол чирэгдэлгүй ажиллаж байсан нь ийнхүү эмнэлгийн тусламж үйлчилгээ  хүндээ хүрч  бодит үр дүн гарч байгаагийн  илрэл юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл