Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19) ЦАР ТАХЛЫН ҮЕД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЗҮҮЛЖ БУЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ’’ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО



Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 225 өрхийн эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, сувилагч, мэргэжилтнүүд 2.4 сая иргэн буюу нийт хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. “Коронавируст халдвар (ковид-19) цар тахлын үед өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал’’ зөвлөгөөн 13 дахь удаагаа ийнхүү зохион байгуулагдаж байна. 
 

 
Энэхүү зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Цар тахлын үед өрхийн эрүүл мэндийн үзүүлж буй тусламж үйлчилгээ тулгамдаж буй асуудал зөвлөгөөн 2 өдөр үргэлжлэх юм. Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 тоот тушаалаар баталсан гүйцэтгэлийн гэрээ болон тусламж үйлчилгээний багцын дагуу 35 төрлийн 328 эмнэлгийн, 17 нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр чармайн ажиллаж байгаа ч улс оронд Коронавирусийн цар тахал дэрдсэнээс хойш иргэдийг халдвараас сэргийлэх, коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх, халдвар авсан 40,000 гаран иргэдийг гэрээр хянах, эмчлэх, хүндэрсэн тохиолдлыг эмнэлэгт хүргэх, тэдний ойрын болон дам хавьтлыг тогтоох, хянах, иргэдийг дархлаажуулалтанд хамруулах зэрэг ачааны хүндийг үүрэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ үндсэн тусламж үйлчилгээ болох жирэмсэн эх, нярай, болон хэвтрийн, ахмад настны эргэлт, халдварын бус зүрх судас, хоол боловсруулах, амьсгал, үе мөчний, хавдрын өвчтэй хүнд болон хүндэвтэр өвчний хяналт хоцрогдож, уг өвчнөөр иргэд хүндрэх асуудал ихсэж, гэр бүл төлөвлөлт, сүрьеэ өвчний эмчилгээ нэг тулгамдсан асуудал болсоор байна.
 

 
Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн хүртээмж, нэн тулгамдсан асуудал болж байна. Иймээс цар тахлын үед өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн тусламж үйлчилгээг хэрхэн чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх, ялангуяа хоцрогдоод байгаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх болон халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг хэрхэн зохион байгуулах, иргэдэд тусламж үйлчилгээг хэрхэн чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх талаар зөвлөлдөх, анхан шатны тусламжийн талаар төрөөс баримтлах бодлого шийдвэртэй танилцах, хэрэгжүүлэх, итгэмжлэл, өрхийн эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалт, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлаа ярилцаж хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөх юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл