Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ КОВИДЫН ЭМЧИЛГЭЭНД ЭКМО АППАРАТ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


 
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны 04 сарын 13-ны өдрөөс эхлэн  коронавируст (Ковид-19) халдварын хүнд зэрэглэлийн эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх шаардлагатай хүндэвтэр зэрэглэлийн эмчлүүлэгчийн 80 орыг тус тус дэлгэн үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2021 оны 05 сарын 25-ний өдөр ЭМЯ-наас тус эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр Maquet Getinge брендийн Cardiohelp маркийн уушги орлуулах аппарат (ЭКМО) аппаратыг дагалдах хэрэгслийн хамт хүлээн авлаа. Коронавируст халдварын шалтгаантай уушгины хатгалгаа, түүний хүндрэл болох эдгэрэлт удаантай хүнд хэлбэрийн амьсгалын замын дутагдлын үед механик агааржуулалттай эмчилгээ шаарддаг бөгөөд ийм тохиолдолд эмчилгээний хамгийн сүүлийн арга хэрэгсэл болох ЭКМО технологийг ийнхүү тус эмнэлэг эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглах бэлтгэлийг хангаад байна.
 
 

 
Энэхүү аппаратыг зөвхөн уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлын үед хэрэглээд зогсохгүй бусад вирусийн шалтгаант уушгины хатгалгаа, зүрхний хурц дутагдал, зүүн ховдлын хурц дутагдлын үеийн уушгины хаван, зүрх шилжүүлэн суулгах үед ашиглах боломжтой тул хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалахад олон жил үр дүнтэй ашиглах боломжтой болж байна. Коронавируст цар тахлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай чанарын өндөр стандарт, шаардлага хангасан дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжөөр хангасан явдалд тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд олон нийт, нийт эмч, ажилтнуудынхаа нэрийн өмнөөс Дэлхийн банк болон Эрүүл мэндийн яамны хамт олонд гүнээ талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ, мэдээлэл