Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ МОНГОЛД АНХ УДАА ТОХОЙНЫ ҮЕ БҮТЭН СОЛИХ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ


Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн баг хамт олон Монголд анх удаа “ТОХОЙНЫ ҮЕ БҮТЭН СОЛИХ” мэс заслыг амжилттай хийлээ. Тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч О.Цэрэндорж, мэдээгүйжүүлэгийн ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, сувилагч Д.Оюунцэцэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Ц.Баттуяа, Б.Тамираа мэс заслын баг хамт олондоо ажлын амжилт хүсье. 
 

Б.Бүргэд: Монголд анх удаа 20-н жилийн өмнө багштайгаа хамт мөрний үе солих мэс засал хийж нутагшуулж байлаа. Тус мэс засал нь өнөөдөр өдөр тутамд хийгддэг болсон. Тохойн үений бэртэл гэмтэл ихэссэн учир багийн нөхөдтэйгөө хамтарч Монголдоо анх удаа энэ төрлийн мэс заслыг маш амжилттай хийлээ. Цаашдаа энэ мэс заслыг нутагшуулах бололцоотой. Энэ мэс заслыг хийснээр Хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн зогсоож, тухайн хүний амьдралын чанар сайжрах боломжтой юм. Цаг ямагт шинэ содон зүйлийг нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй баг хамт олондоо талархал илэрхийлье. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл