Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

КОВИД-19 ХАЛДВАРЫН ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХЭД ЗОРИУЛСАН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭЛЦЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ



БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, 6.0 сая юань буюу 2.6 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 4 дэх удаагийн буцалтгүй тусламжийг хүлээлцэх арга хэмжээ 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгуулагдав. Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.   

 
Буцалтгүй тусламжийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд  КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс БНХАУ-ын зүгээс ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд КОВИД-19 халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппарат болох Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусын нуклейн хүчлийг ялгагч аппаратыг тэдгээрийн оношлуур, ялгагч багцын хамт, мөн хувийн хамгаалах хэрэгслийг удаа дараа хүлээлгэн өгсөн нь Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлж талархал илэрхийллээ. 



Үүний зэрэгцээ энэ оны 2 дугаар сард БНХАУ-ын Засгийн газраас 300,000 тун КОВИД-19 халдварын эсрэг Синофарм үйлдвэрийн Веросел вакциныг хандивласан нь зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах ажлыг эхлүүлж, улмаар насанд хүрсэн нийт иргэдийг үе шаттайгаар вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон хэлэв. Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод ялангуяа вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж, цаашид богино хугацаанд үр дүнд хүрч, цар тахлыг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. Арга хэмжээний үеэр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл