Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ЖАЙКА-ИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГА ТАМУРО ЭРИКО-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ



 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамуро Эрико-г хүлээн авч уулзав. Уулзалтад ЭМЯ болон ЖАЙКА-ийн холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр, үр өгөөжтэй ажлууд байдгийг онцлон хэллээ. 
 


Тэрээр дэлхий нийтэд хурдацтай тархсан КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс ЖАЙКА-ийн зүгээс их дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, Полимеразын гинжин урвалын лабораторийн оношлуур зэргийг хүлээлгэн өгснөөс гадна шинээр ашиглалтад орсон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-ын материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарч техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлээд тус төв нь КОВИД-19 халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч, эрүүл мэндийн байгууллагын ачааллаас ихээхэн хуваалцаж байгааг тэмдэглэн хэлэв. 
  
Үүний дараагаар хатагтай Тамуро Эрико хэлэхдээ эрүүл мэндийн салбар нь ЖАЙКА-ийн хамтын ажиллагааны голлох салбаруудын нэг болохыг онцлоод ЖАЙКА-ийн зүгээс эрүүл мэндийн салбарт халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тогтолцоог сайжруулах, халдварт өвчний судалгаа, эрт үеийн сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, халдварт өвчний урьдчилан сэргийлэлтийг сайжруулах, эрүүл мэндэд заналхийлэх аюулын эсрэг авах арга хэмжээ гэсэн 3 чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.
 

Уулзалтын явцад талууд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санал санаачлагын талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д КОВИД-19 халдварын эмчилгээ, сэргийлэлт, тусламж үйлчилгээг сайжруулах төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл