Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол хүсэлтээ 323002 утсаар холбогдож өгөөрэй


Засгийн газрын тухай хуулийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг  Монгол Улсын Шадар сайд  Ц.Оюунбаатар хариуцсанаас хойш сарын хугацаа өнгөрөөд байна.  Шадар сайд ажил хүлээж авсан анхны өдрөөсөө л яам, харъяа байгууллагын  удирдлагуудад хандан “сахилга-хариуцлага-дэг журам”-ыг  өндөр хэмжээнд  хэрэгжүүлж, хүлээсэн үүргээ чанартай цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг шаардах болно гэдгээ мэдэгдэж,  Эрүүл мэнд, спортын сайдын 449 дүгээр тушаалыг гаргасан билээ.

Энэхүү тушаалын дагуу хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлэхэд  хөнгөн шуурхай, хүнд сурталгүй чирэгдэлгүй, үйлчлүүлэгчтэй харилцах харилцааг сайжруулах, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах  үүднээс  ЭМСЯ-нд  323002, НЭМГ-т  70110500  утас  ажлын өдрүүдэд  08:30-17:30  цагийн хооронд  тогтмол  ажиллаж, бусад харъяа эмнэлэг тус бүрийн  эмчилгээ чанарын албатай холбогдож  үйлчлүүлэгчид өөрт хэрэгтэй мэдээллээ  авч,  санал гомдлоо  илэрхийлж  байгаа нь  иргэдийн талархлыг хүлээж  байна.  

Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар сайдын гаргасан дээрхи  тушаалын хэрэгжилт, үр дүн   ирэх долоо хоногт  гарах учраас   энэ хугацаанд сахилга хариуцлага алдаж, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг  эргэн мэдээлэх болно.

Холбоотой мэдээ, мэдээлэл