Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль батлагдсан. Дээрх хуульд Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлэхээр хуульчилсан бөгөөд Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна. Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиож, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/331 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг байгууллаа. Эрүүл мэндийн яамны “Залуучуудын хөгжлийн зөвлөл” нь ийнхүү 23 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Тус зөвлөлийн даргаар О.Батбаяр томилогдож батламжаа гардан авлаа.

Эрүүл мэндийн яамны “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, Эрүүл мэндийн яамны “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн гишүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус зөвлөл нь цаашдаа эрүүл мэндийн салбарын залуучуудын эрхийг хамгаалах, тэдгээрийн хөгжил, олон нийтийн оролцоог дэмжих, салбар дундын уялдаа холбоог хангах, идэвх санаачилга гарган ажиллаж салбарын дуу хоолой болж манлайлан ажиллах юм.

Цаашид эрүүл мэндийн яамны харьяа болон аймаг, нийслэл, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг тус тус байгуулж, Эрүүл мэндийн салбарын нэгдсэн Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулахаар ажиллаж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд үгэндээ онцлон тэмдэглэв.

Залуучуудын хөгжлийн зөвлөл нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг хангах, залуучуудыг дэмжих тэднийг алдаршуулах сайн дурын оролцоог нэгтгэх, дуу хоолойг нь сонсох зорилготой бөгөөд залуучууд үзэл бодол, санал санаачилгаа төрд хүргэх, төрийн бодлогын салбар дундын уялдааг бэхжүүлэх нэг алхам болох юм.