Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ ОРЧИН ҮЕИЙН 64 ЗҮСЛЭГТЭЙ КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН АППАРАТЫГ СУУРИЛУУЛЖ, АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ


Гэмтэл ССҮТөвд Герман улсын SIEMENS HEALTHINEERS үйлдвэрлэгчийн 64 зүслэгтэй Somatom go.Up загварын Компьютерт томографийн аппаратын угсралт, суурилуулалтын ажил хийгдэж 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг оношилгоо, шинжилгээнд ашиглахад бэлэн болоод байна.

Энэхүү аппарат нь гэмтлийн үе дэх гавал тархины болон биеийн бүх л хэсгийн ясны хугарал цууралт мултрал, тархин дахь цус хуралт, хавдар байгаа эсэх, нэгэнт оношлогдсон хавдрын байрлал, хамрах хүрээ, тархац, ургалтын явцыг тодорхойлох, мэс засал, хими, туяа эмчилгээний үед хүний биеийг 0.6 - 10 мм хүртэл хэмжээгээр зүсэн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, хамгийн бага буюу 0.8 секундэд бүрэн шинжилгээ хийх гээд олон давуу талтай бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд ард иргэдэд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Arslan.mn

Тухайн аппаратыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлснээр цаг хэмнэж, илүү бага тунгаар өвчтөнд ачаалал өгөх боломжтой болсон ба зургийн өндөр нягтаршил бүхий Компьютерт томографийн шинжилгээг хийж, CD дээр буулган өвчтөнд хүргэх боломжтой болсон. Мөн оношлох явцыг түргэсгэх, аппаратаар шинжилсэн зурганд дүн шинжилгээ хийх, зургийн чанарыг алдагдуулахгүйгээр эмч нарт хүргэх эмнэлгийн дотоод PACS /Picture archiving and communication system/ - тэй холбогдоод байна.

Компьютерт томографийн аппарат суурилуулах өрөөний цацрагийн хамгаалалттай бүрэн засвар үйлчилгээ болон аппаратын угсралт, суурилуулалтын ажлыг богино хугацаанд чанартай зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 24 цагаар тасралтгүй ажиллах технологийг нэвтрүүлэх үйл хэрэгт бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажилласан Эрүүл мэндийн яам болон ханган нийлүүлэгч Сетунари ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

Arslan.mn


 

Холбоотой мэдээ, мэдээлэл