Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА



Эрүүл мэндийн яам Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар гарын үсэг зурав. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Т.Дашцэрэн, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Л.Дашравдан оролцлоо. Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, Иргэдийн банкны газрын захирал П.Мөнхнаст, Иргэдийн хамтын ажиллагаа хэлтсийн  захирал Э.Шинэбаяр нар оролцсон юм.  



Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ Ковид 19-ын цар тахлын хүнд амаргүй үед нийт эмч эмнэлгийн ажилчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 хувийн ипотекийн зээлийг хурдан шуурхай олгоход дэмжлэг үзүүлсэн Худалдаа хөгжлийн банкинд баярласан талархаснаа нийт эмч эмнэлгийн ажилчдынхаа бие бүрэлдэхүүний өмнөөс илэрхийлж байгаад таатай байна. Цаашдаа Худалдаа хөгжлийн банктай хамтран олон зүйл дээр хамтран ажиллах хүсэлтэй байна бидний хамтын ажиллагаа үргэлжлэх болно хэмээв.
 
 

 
Эрүүл мэндийн яам, Худалдаа хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн салбарын бүх ажилтнуудад ипотекийн 6 хувийн зээлийг олгохоор боллоо. Худалдаа хөгжлийн банкны бүх салбарт дугаар харгалзахгүй очиж зээл авах боломж нөхцөл ийнхүү бүрдэж байгаа юм. Мөн ипотекийн 6 хувийн зээлийн материал бүрдсэн тохиолдолд нэг өдрийн дотор орон сууцны зээлийг шийдвэрлэхээр тохиролцлоо. Нийгмийн хариуцлагаа дээдэлч Худалдаа хөгжлийн банкны хамт олонд эрүүл мэндийн эмч эмнэлгийн ажилчныхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Холбоотой мэдээ, мэдээлэл