Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА



ЭМЯ, АШУҮИС, ДЭМБ-тай хамтран 2021 оны 4-р сарын 19-ний өдрөөс 5-р сарын 15-ны өдрүүдэд “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ” сэдэвт 6 удаагийн, 18 өдрийн цахим сургалтыг  зохион байгууллаа. Сургалтад Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, бүх өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн их эмч, сувилагч, бага эмч, дүн бүртгэгч зэрэг нийт 223 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
 
 
КОВИД-19-ын цар тахлын үед эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг дэмжих зорилгоор ДЭМБ-ын 793 сая төгрөг /278,843 ам доллар/-ын санхүүжилтээр Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологи (56) буюу мобайл ЭХО, ЭКГ, даралтын аппарат болон мэдээллийг нэгтгэх, боловсруулахад шаардлагатай мэдээлэл технологийн хэрэгсэл, мөн багийн эмчийн багцаар хангахын зэрэгцээ чадавхийг бэхжүүлэх сургалтыг дэмжин ажиллав.
 
 
Сургалтын зорилго нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх ба сургалт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, эх, хүүхэд, халдварт ба халдвар бус өвчин, ахмад настны тусламж, үйлчилгээ зэрэг модулиас бүрдсэн бөгөөд АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд болон тоног төхөөрөмж нийлүүлсэн компаний төлөөлөл багш, чиглүүлэгчээр хамтран ажиллав. ЭМАШТҮ-нд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан, тусламж үйлчилгээг бүх нийтийг хамруулан зохион байгуулах чадавхийг сайжруулах нь сургалтын онцлог байлаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл