
Эрүүл мэндийн тэгш байдлыг Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүргэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон нийгмийн болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, ялангуяа нийгмийн эмзэг бүлгийнхэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнтэй хүртээмжийг бий болгох, нийтийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд ашиг тустай шийдвэр гаргах боломжийг дэмжих зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран сайн шийдэл бүхий төсөл шалгаруулах уралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 6-наас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын дунд зарласан.
Уралдаанд нийт 54 эрүүл мэндийн байгууллага болон төрийн бус байгууллагаас төсөл хүсэлтээ ирүүлсний 38 (70%) орон нутгаас буюу сумын эрүүл мэндийн төвөөс, 16 (30%), нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төв болон төрийн бус байгууллагаас ирсэн. ЭМС-ын 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/189 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн тэгш байдлын манлайлигчид” уралдаан зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, боловсруулсан шалгуурын дагуу үнэлгээ өгч, доорх гурван эрүүл мэндийн анхан шатны байгууллагыг шалгарсан болохыг мэдэгдье.
Шалгарсан эрүүл мэндийн байгууллага:
1.Баянхонгор аймгийн Баянлиг сумын эрүүл мэндийн төв
2. Баянзүрх дүүргийн “Миний зөвлөгч” өрхийн эрүүл мэндийн төв
3. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төв