Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН НАСТНЫ ЭМЧ НАРТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Геронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албанаас  “Настанд зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг  төвөөс гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасаны  дагуу  сар бүр  зохион байгуулж байгаа билээ.

Сургалтын  хөтөлбөрийг ЭМХТ-ийн захирлын 2020 оны А/76 дугаар тушаалын дагуу  батлуулж  хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Энэ удаагийн сургалтыг эрдэм шинжилгээ сургалтын албаны сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Дулмаа,  АШУҮИС-ийн зүрх судасны тэнхмийн багш, МУ-ын  зүрх судасны зөвлөх эмч, клиникийн профессор Н.Баясгалан, Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга, АУ-ны докторант, дотрын ахлах зэргийн эмч.настны эмч Ч.Одгэрэл, Монфа  трейд компаний эмч  Д.Одсүрэн нар  зохион байгууллаа. Сургалтын үеэр АШУҮИС-ийн зүрх судасны тэнхмийн багш Н.Баясгалан “Цээжээр өвдөх шинжийн ялган оношилгоо орчин үеийн оношилгоо эмчилгээ”, багш Ч.Одгэрэл “Остеоатритийн орчин үеийн оношилгоо эмчилгээний чиг хандлага”,  эмч Д.Одсүрэн “Нойргүйдэл”,”Тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн эмчилгээ” сэдвээр лекц уншлаа.
Сургалтанд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буйгаа настны эмч нар  5  дах удаагаа хамрагдаж байгаа бөгөөд сургалтын талаарх сэтгэл ханамжинд  маш сонирхолтой, сайхан сургалт боллоо гэж дүгнэсэн байлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл