
Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан "ТӨРИЙН УДИРДЛАГЫН ИННОВАЦИД ДИЗАЙН СЭТГЭЛГЭЭ, АРГАЧЛАЛ АШИГЛАХ НЬ” ээлжит цахим сургалт боллоо.
Тус сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны албан хаагчид, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, Захиргаа, удирдлагын газар хэлтсийн дарга нар, агентлагуудын хүний нөөцийн ажилтан болон Аймаг, нийслэл, дүүрэг, сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцлоо.
Сургалтаар инновац, сошиал энтерпренершип, “Design Thinking” буюу загварчлалын сэтгэлгээ, тодорхой хэрэгцээг ойлгох, түүнийг тодорхойлох, шийдлийн санал гаргах, туршилтын загвар боловсруулах, турших талаар танилцуулж төрийн албан хаагчийг харилцаа, хандлага, ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн юм.