Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ЭХЭМҮТ-өөс “Koвид 19 халдварын үеийн жирэмсэн эмэгтэй, төрсөн эх, нярайн тусламж үйлчилгээ” сэдэвт цахим хурлыг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, Koвид 19 халдварт жирэмсэн эх өртөж, биеийн байдал хүндэрсэн хойно эмнэлэгт хандаж байгааг дурьдлаа.

Koвид 19 халдвартай эхийн эндэгдлийн тохиолдлын танилцуулга”-ыг ХӨСҮТ-ийн ЭЭТ-ийн эрхлэгч М.Ууганбаяр, “Koвид 19 халдвартай жирэмсэн эмэгтэй, төрсөн эх, нярайн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”-ыг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр нар хийв. Тэрээр Koвид 19 халдварын тоо нэмэгдэж буй өнөө үед ХӨСҮТ-д эх барих эмэгтэйчүүдийн болон нярайн эмч, эх барихын мэс заслын тусламж үзүүлэх өрөө, төрөх өрөөний ор, нярайд тусламж үзүүлэх аппарат тоног төхөөрөмжийн дутагдал, нярайг шилжүүлэн эмчлэх асуудлыг шийдэх шаардлага байгааг танилцууллаа.

 

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Хишгээ Koвид 19 халдварын үеийн жирэмсэн эмэгтэй, төрсөн эх, нярайн тусламж үйлчилгээ” сэдвээр мэдээлэл хийж, жирэмсэн эмэгтэйг хянахад ЭМС-ын А/318 тоот тушаалаас гадна ЭМС-ын 2020 оны А/562 тоот тушаал, 2021 оны А/133 тоот түр журам зэргийг мөрдөн ажиллахыг анхааруулав. Түүнчлэн Завхан аймгийн эмчийн асуултад хариулт өгч, Koвид 19 халдварын сэжигтэй, өөрийгөө тусгаарлаж байгаа жирэмсэн эмэгтэй, төрсөн эх өөртөө тусламж үзүүлэх байдлыг дэмжих, гэр бүлийнхэнтэй нь харилцаа тогтоож, жирэмсний явцад үүсэж болох хүндрэл, эрсдлийн талаар зөвлөгөө өгөх, халдварын сэжигтэй эсвэл батлагдсан эх хүүхдээ хөхүүлэхийг дэмжих талаар зөвлөв. Цахим хуралд НЭМГ, ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ХӨСҮТ, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар бүхий 142 хүн Zoom-р холбогдон хуралд оролцлоо.

Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл