Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ДЭЗЭРЭТ" ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХАНДИВ ӨГЛӨӨ


 
"Дэзэрэт" Олон улсын энэрлийн байгууллага нь хүндэрсэн өвчтөнүүдэд нэн шаардлагатай Favirulz, Remdac эм болон тариаг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж болгож хэрэгцээ шаардлагатай эм,тариаг хандивласан "ДЭЗЭРЭТ" Олон улсын энэрлийн байгууллагад баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ. 
 


1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа "Дэзэрэт" Олон улсын энэрлийн байгууллага нь 100 мянган долларын хандивын төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс 25 мянган долларыг ХӨСҮТ-д 10ширхэг өвчтөний ор хандивлажээ. Мөн Ховд, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Мөрөн, Дорноговь, Өвөрхангай аймгуудад АШУҮИС-ийн эрдэмтдийн багийн бүтээсэн шүлснээс коронавирус оношлуурыг, хамгаалах хувцас хэрэгслийг илгээжээ. Түүнээс гадна ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хоолны чанарыг сайжруулах зорилгоор 25 мянган долларын үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэлээ. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл