Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ӨӨЖИН МЕД ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХАНДИВ ӨГЛӨӨ



Өөжин мед үр шилжүүлэн суулгах эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Коронавируст халдвар (Covid-19)-ын эрсдэлээс сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат 1 ширхэг, N95 маск 200 ширхэг,  200 хос комбинзон, 200 ширхэг нүүрний хаалт” зэргийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.
 
 
 
 
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед хандив өгч буй “Өөжин мед” эмнэлэгт талархал илэрхийлж батламж олгов. Тус эмнэлгийн өгсөн хандивыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд илгээхийг мөн үүрэг болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 1 сарын хугацаанд Коронавирусын халдвар авсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авах ба энэ төв 120 ор дэлгэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл