Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Лабораторийн оношлуурын тендерийн урилга


ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021/04/07
 
Тендер шалгаруулалтын нэр: “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд иргэдийг шинжилгээнд хамруулахад зориулж засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр лабораторийн оношлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах”
 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭЭХХЗГ/202104001
 
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицууллатын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос
ЛАБОРАТОРИЙН ОНОШЛУУРнийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг цахимаар гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлээр нь 50,000.0 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй багцын үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.Байгууллагын дансны үлдэгдэл (тендер нээхээс өмнө авсан байна)
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны аудитаар баталгаажсан тайланг ирүүлнэ.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 аль нэг жилд тухайн багцад санал болгож байгаа үнийн дүнгийн  30 хувиас багагүй бараа нийлүүлсэн гэрээ, актыг ирүүлсэн байна.
/Ижил төстэй бараа гэдэгт эмнэлгийн хэрэгсэл, оношлуур болон урвалж, дагалдах хэрэгсэл нийлүүлсэн туршлага тооцно./
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм. Эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, худалдах, импортлох, ханган нийлүүлэх, зөвшөөрлийн хуулбарыг ирүүлэх шаардлагатай.
Тендерийн хамт багц тус бүрд тендерийн баталгааг төсөвт өртгийн 1%-р тооцож ирүүлнэ. Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа: 2021 оны 06 дүгаар сарын 09-ний өдрийг дуустал.
Тендерийг 2021 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цаг 00 минут–аас өмнө доорх  хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 4 дугаар сарын 12-ны өдрийн 14.10- т нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 
 
Эм,эмнлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, UBH center, 8 давхар 803 тоот Улаанбаатар хот.
Холбоо барих ажилтан: Утас:260192
Цахим хаяг: www.tender.gov.mn
 

Холбоотой мэдээ, мэдээлэл