Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж болон машин гардууллаа


Монгол Улсын  Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн БОЭТ болон зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалттай ашиглах автомашин гардуулан өглөө.
Эрүүл мэнд спортын яам нь 2015 оныг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах жил болгосон билээ.

Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууддаа шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжөөр шат дараатай хангах ажлыг хийсээр байгаа. Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагууд болох  БӨЭТ болон Номгон сумын эрүүл мэндийн газарт Эрүүл мэнд, спортын яамны төсвийн санхүүжилтээр Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч болон өвчтөний мониторыг гардуулсан. Мөн аймгийн БОЭТ, Хан-Хонгор, Мандал-Овоо,Манлай сумдын эмнэлэгт авто машин гардуулан өгсөн юм.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл