Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ


“ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГ” нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, өсвөр үеийнхний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготой 4 сард зохион байгуулдаг. Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног нь 2021 оны 4 сарын 5-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-өөс вебинар сургалтыг 2021.04.05-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран 21 аймаг, 9 дүүргийн Өсвөр үеийн кабинетийн эмч, мэргэжилтэн, аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, хүүхдийн асуудал хариуцсан цагдаагийн албан хаагч нарт зохион байгууллаа. Сургалтад 100 холболтоор 200 гаруй оролцогчид хамрагдан, ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГТ нэгдэн, мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл